Замын-Үүдээр 8.260 кг алт хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлэв

AI мэдээ
Замын-Үүдээр 8.260 кг алт хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлэв

Аравдугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэд “Г”, “Б” нар тээврийн хэрэгслийн эд ангид 8.260 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна.

Уг үйлдлийг Тагнуул, гаалийн байгууллага хамтран илрүүлж, таслан зогсоолоо. Урьдчилсан байдлаар алтны нийт үнэлгээ 4 орчим тэрбум төгрөгт хүрч байгаа бөгөөд энэ нь онц их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

Гаалийн байгууллагаас хэрэгтэй холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Гаалийн Ерөнхий Газраас иргэдийг улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Хууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ