Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгөх УИХ-ын тогтоол санаачилсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулсан.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр уг гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тараах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй. Авсан мөнгөө монголчуудад өгөх хэрэгтэй" гэв.
Тэрбээр цэцэрлэгийн хүүхдийн хоолыг 3,000 төгрөгөөр баталдаг бол УИХ-ын гишүүд Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25,000 төгрөг болдог гэдгийг онцлов.
"Ногдол ашгийг монголчууд авахаар үнэ өсдөг, Засгийн газар аваад идчихээр үнэ өсдөггүй гэх худал домгоосоо хэзээ салах вэ"


Л.Гантөмөр Японы Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг тэглэсэн, Илон Маск SpaceX компанийн 10 тэрбум ам.долларын хувьцааг АНУ-ын хүүхэд бүрд өгнө гэж мэдэгдсэн тухай дурдав.
Тэрбээр Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгөх, Оюутолгойн хувьцааг монголчуудад өгөх гэсэн хоёр зүйлийг шийдэх УИХ-ын тогтоол санаачилсан гэлээ.
Мөн 2027 оны төсвийн алдагдлыг хумих шаардлагатай гэж үзэж, төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэж, худалдан авах чадвар унадаг гэдгийг онцлов. Ерөнхий сайд бодит байдалтайгаа нүүр тулах ёстой гэж тэрбээр хэлсэн.
"Баялгийн ногдол ашиг бүр монгол хүнд очих ёстой. Стратегийн ордуудын төрийн эзэмшиж буй хувьцаа бүрийг ард түмэнд өгөх ёстой. Ард түмэн хувьцаагаа авах хэрэгтэй" гэж Л.Гантөмөр мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

Н.Номтойбаяр: Импортын хүнсний 4.6 хувьд л шалгалт хийж байна

Трампын тусгай элч Путинийг магтсан нь АНУ-д шүүмжлэл дагуулж байна

АН-ын бүлэг: Оюутолгойн гурван их наяд төгрөг Баялгийн санд орох ёстой

Ө.Шижир: Төсөвт өртөг нэмэгдсэн барилгуудыг энэ ондоо дуусгах ёстой

