Төмсний хураалт бүрэн дуусч, үр тариа 82 хувьтай байна

AI мэдээ
Төмсний хураалт бүрэн дуусч, үр тариа 82 хувьтай байна

2026 онд улсын хэмжээнд 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүний 369.7 мянган га-д үр тариа, 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал тариалсан байна.

10 дугаар сарын 19-ний байдлаар 303.2 мянган га-гаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, 67.7 мянган га-гаас 189.0 мянган тонн малын тэжээл, 47.5 мянган га-гаас 30.8 мянган тонн тосны ургамал хураан авчээ.

Ингэснээр төмс 100 хувь, үр тариа 82.2 хувь, улаанбуудай 85.1 хувь, хүнсний ногоо 88.7 хувь, малын тэжээл 71.6 хувь, тосны ургамал 52.6 хувь хураагдсан үзүүлэлттэй байна.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй байна.

10 дугаар сарын 15-16-нд газар тариалангийн бүс нутгуудад орсон хур тунадас, нойтон цасны улмаас үр тарианы 64.0 мянган га, малын тэжээлийн 27.0 мянган га, тосны ургамлын 43.0 мянган га талбайн хураалт түр зогссон байна.

Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил үргэлжилж, урьдчилсан дүн 10 дугаар сарын 30-нд гарах юм.

Хүнсний улаанбуудайн нөөц

Намрын ургацаас "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн 7 салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106.0 мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар нөөц бүрдүүлсэн байна.

Мөн намрын ургацын улаанбуудайн борлуулалт, хадгалалтыг дэмжих зорилгоор тус корпорацийн элеваториас гурилын үйлдвэрүүдэд 4 байршилд 23.0 мянган тонн, тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 4.5 мянган тонн элеваторийг түрээсээр ашиглуулж байна.

Төмс, хүнсний ногооны нөөц

Засгийн газраас төмс, хүнсний ногооны хангамжийн тогтвортой байдлыг хангах, улирлын чанартай хомсдол, үнийн хэлбэлзлээс сэргийлэх зорилгоор 4 төрлийн хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК хариуцан гүйцэтгэж байна.

Нөөцөд авах төмс, хүнсний ногоо нь газар тариалангийн нэгдсэн системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой, Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан байх шаардлагатай бөгөөд тариаланчдаас худалдан авах ажлыг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар зохион байгуулж байна.

Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн 4,500 тонн, орон нутагт 2 аж ахуйн нэгжийн 7,500 тонн, нийт 12,000 тонн багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүр бүхий автомат системтэй агуулахуудад төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ