Хэнтий аймагт мөс цөмөрч голд гацсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

AI мэдээ
Хэнтий аймагт мөс цөмөрч голд гацсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Улсын хэмжээнд аравдугаар сар гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн тухай хоёр дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Энэ сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байтал мөс цөмөрч, голын эрэг рүү буцаад гарч чадаагүй байна. Тэднийг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын байгууллага мэдээлэв.

Энэ сарын 20-ний өдөр Архангай аймгийн "Ноогт" нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагын дагуу ажиллаж живсэн автомашиныг татан гаргаж иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн.

Гол, нуурын гадарга бүрэн хөлдөж амжаагүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед иргэд ухамсар хариуцлаггүй байдлын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна.

Иймд эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байхад онцгой анхаарч, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ