Хонины махны үнэ 10 жилд 503 хувиар өссөн гэв

Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнийн индекс 2016-2026 он буюу Монгол Ардын нам Засаг барьж эхэлсэн цагаас хойших 10 жилийн хугацаанд хэрхэн өссөнийг харуулсан тооцоолол гарчээ.
Өрхийн бодит орлого өссөн ч өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, гурил, талх, мах, сүү, хүнсний ногоо зэрэг өдөр тутмын хэрэглээний барааны үнэ мэдэгдэхүйц өссөн байна.
Хонины махны үнэ 503%, үхрийн ястай махны үнэ 480%, ямааны махны үнэ 462%-иар нэмэгджээ.
Хэрэглэгч өөрийн өрхийн 7 хоногийн гол нэрийн бүтээгдэхүүнээ сагслаад 2016 онд ямар хэмжээний мөнгөөр худалдан авч байсан болон одоо хэдэн төгрөгийн худалдан авалт хийж болохоо харьцуулж болно.
Холбоотой мэдээ

ХААН Банк 172 сая ам.долларын санхүүжилт татлаа

Л.БОЛДБААТАР: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААР

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдлаа

ХХБ Өвөр Монголын банктай ногоон санхүүжилтийн чиглэлд хамтрана

