Шатахууны нөөц: АИ-92 бензин 10 хоног, дизель 28 хоног хүрэлцэнэ

AI мэдээ
Шатахууны нөөц: АИ-92 бензин 10 хоног, дизель 28 хоног хүрэлцэнэ

Шатахууны импорт хангамж тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын эхний 21 хоногт 42,334 тонн АИ-92 автобензин импортолсон гэж АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэв. Өчигдөр 1,620 тонн АИ-92 автобензин орж ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 57 вагон буюу 3,420 тонн АИ-92 автобензин байгаагаас 55 вагон 3,300 тонныг агуулахуудад буулгаж байна.

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар дараах нөөц бүрдсэн:

  • АИ-92 автобензин 21,474 тонн буюу 10 хоног,
  • АИ-95 бензин 1,567 тонн буюу 13 хоног,
  • Дизель түлш 112,800 тонн буюу 28 хоног,
  • Онгоцны түлш 7,400 тонн буюу 36 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна.

Өчигдөр Улаанбаатар хотын 118 ШТС руу 800 тонн АИ-92 автобензин, орон нутгийн 63 ШТС руу 680 тонн АИ-92 автобензин ачилтад гаргасан байна гэж Ч.Хишигдалай хэллээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ