Э.Содномпилжээ Азийн пара наадмын дөрөв дэх алтан медалийг авчирлаа

AI мэдээ
Э.Содномпилжээ Азийн пара наадмын дөрөв дэх алтан медалийг авчирлаа

Пара поуэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ түрүүлж, алтан медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн Азийн пара наадмын дөрөв дэх алт боллоо.

Энэ жинд нийт найман тамирчин өрсөлдсөн. Э.Содномпилжээ эхний оролдлогоор 231 кг, хоёр дахь оролдлогоор 236 кг, гурав дахь оролдлогоор 246 кг-ыг өргөсөн. Ираны тамирчин Алиакбар Жарибшахи эхний оролдлогоор 245 кг өргөж, хоёр, гурав дахь оролдлогоор 252 кг захиалсан ч эрүүл мэндийн шалтгаанаар гүйцэтгэж чадсангүй.

Ингэснээр Э.Содномпилжээ алт, Ираны тамирчин мөнгөн медаль хүртсэн бол хүрлийн эзнээр БНХАУ-ын Лиан Жиү тодров.

Монголын шигшээ баг дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар медалийн чансаагаар 13-т жагсаж байна.

СпортУншигчдад
2

Холбоотой мэдээ