Айчи Нагоя 2026: Л.Туруунаа алтан медалийн төлөө хүч үзнэ

AI мэдээ
Айчи Нагоя 2026: Л.Туруунаа алтан медалийн төлөө хүч үзнэ

Японд үргэлжилж байгаа пара наадмын жүдогийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа шөвгийн наймд Индонезийн Шимашиг цэвэр ялаад хагас шигшээд БНХАУ-ын Ван Вэн Жинийг вазари үнэлгээгээр илүүрхсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөө Нишимүра Ацүмитай хүч үзэхээр болжээ.

Харин эрэгтэйчүүдийн J2 ангилалд Энхтуяагийн Даваадагва эхний тойрогт БНСУ-ын Ким Дон Хонд ялагдсан. Улмаар дагах тойрогт Узбекистаны Тиллакузи Каримжоновыг цэвэр ялснаар хүрлийн төлөө Узбекистаны Отабек Ирисбековтой өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-ын жинд Дашцэрэнгийн Ганбат шөвгийн 16-д Узбекистаны Мухаммад Абдуколовт ялагдсан. Ингээд дагах тойрогт Казахстаны Абылай Адилбековыг цэвэр ялж, Японы Мацүмото Томоказүг вазари үнэлгээгээр ялснаар хүрлийн төлөө Индонезийн Фажар Памбүдитай өрсөлдөхөөр болжээ.

СпортУншигчдад
1

Холбоотой мэдээ