Редакцийн бодлого

MassTV мэдээллийг боловсруулж, нийтлэхдээ дараах зарчмуудыг баримтална.

Үнэн зөв байдал

MassTV нь мэдээллийг олон эх сурвалжаас баталгаажуулж, үнэн зөв, бодит байдалд нийцүүлэн хүргэхийг эрхэмлэнэ.

Хараат бус байдал

Редакцийн шийдвэрүүд аливаа улс төр, бизнесийн ашиг сонирхлоос ангид, бие даасан байдлаар гарна.

Эх сурвалжийн нууцлал

Мэдээллийн эх сурвалжийн хувийн мэдээллийг хамгаалж, зөвшөөрөлгүйгээр задруулахгүй.

Залруулга, хариу

Алдаатай мэдээлэл гарсан тохиолдолд шуурхай залруулга хийж, холбогдох хүмүүст хариу өгөх боломж олгоно.

Ёс зүй

Сурвалжлагчид мэдээ бэлтгэх явцад хүний нэр төр, хувийн эрх чөлөөг хүндэтгэнэ.