Азийн пара наадмын жүдо: Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана

Япон Улсад үргэлжилж байгаа Азийн пара наадмын жүдогийн төрөл өнөөдөр эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ барилдаж байна.
Тэрээр шөвгийн наймд Индонезийн Новиа Ларассатиг ялж, хагас шигшээд Казахстаны Алфия Тлеккабылийг вазари үнэлгээгээр илүүрхсэн.
Ингэснээр Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө Японы Хангай Шизүкатай өрсөлдөхөөр болсон. Тэрээр орон нутгийн цагаар 16:00 цагт шигшээ барилдаанаа хийнэ.


Харин эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд Баатарсүрэнгийн Бат-Эрдэнэ эхний тойрогт Киргизийн Байгази Султангазьевийг ялсан ч шөвгийн наймд Энэтхэгийн Капил Пармарт дийлдсэн.
Ингэснээр Б.Бат-Эрдэнэ дагах тойрогт Узбекистаны Ибрахиман Акбаровтой барилдахаар болжээ.
Холбоотой мэдээ

У.Сүрэнжав Азийн наадмын таеквондогийн алтан медалийн төлөө тунаж үлдлээ

The MongolZ болон BC Game Esports багууд өнөөдөр тэмцээнд оролцоно

Дархан хотын 65 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлэв

U23 ДАШТ-ээс Монголын бөхчүүд хоёр хүрэл медаль хүртлээ

Ханбогдод 700 гаруй хүн гүйсэн "Ханбогд марафон 2026" болж өнгөрлөө

