Н.Номтойбаяр: Импортын хүнсний 4.6 хувьд л шалгалт хийж байна
Импортоор орж ирж буй бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн хяналт шалгалт хийх асуудлыг Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын хурлаар танилцуулсан. Тэрээр холбогдох эрдэмтэн судлаачидтай ажлын алба нь уулзсан гэдгийг дурдсан.
Шадар сайдын өгүүлснээр, өнөөдрийн байдлаар импортоор орж ирж байгаа хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүний хяналт шалгалтыг 4.6 хувьтай хийж байна гэсэн албан ёсны мэдээллийг албаны хүмүүс өгсөн. «Өөрөөр хэлбэл, 95.4 хувийг хянаж шалгаж чадахгүй байна гэсэн үг» гэж тэрээр хэлсэн.
Гэхдээ бүгд хянагдаагүй гэсэн үг биш гэдгийг тэрээр онцолсон. Тухайн улс орондоо хянагдаад холбогдох байгууллагууд нь гадагшаа экспортлох зөвшөөрөл олгодог. Гэхдээ ямар ч тохиолдолд манай улс дотоодын болон гадаадын хүнс дээр 100 хувь хяналтаа тавьж байх ёстой гэж шадар сайд үзэж байна.
Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин уушгины тахал биш

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

Трампын тусгай элч Путинийг магтсан нь АНУ-д шүүмжлэл дагуулж байна

АН-ын бүлэг: Оюутолгойн гурван их наяд төгрөг Баялгийн санд орох ёстой

Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгөх УИХ-ын тогтоол санаачилсан

