Өвлийн дизель түлшний үнэ өөрчлөгдөнө

AI мэдээ
Өвлийн дизель түлшний үнэ өөрчлөгдөнө

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас өвлийн дизель түлшний нийлүүлэлттэй холбоотойгоор үнийн дүнд өөрчлөлт гарах талаар мэдээлсэн байна.

Монополын эсрэг газраас "Зуны дизель түлшнээс өвлийн дизель түлш рүү шилжиж байгаа энэ үед олон улсын зах зээлд дизель түлшний тонн тутмын үнэ 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор дизель түлшний үнэн өсөх нь тодорхой болж байх шиг байна" гэж мэдэгдсэн.

"Дотоодын тээвэр, шилжүүлэн ачилт, түгээх, борлуулах гэх мэтчилэн ААН-үүдийн зардал нэг төгрөгөөр ч өсөөгүй. Үнийн өсөлтийг аль болох бага байлгах түвшинд бүх талаас хамтран ажиллаж байна. Монополын эсрэг газраас үнийн дүнтэй уялдуулсан судалгааг хийж, хяналтаа хэрэгжүүлэн ажиллаж байна" гэж тус газраас нэмж хэлсэн.

Дизель түлшний үнийг хэзээнээс нэмэгдүүлэх талаарх сэтгүүлчийн асуултад албаныхан "Нийлүүлэгч талуудаас аравдугаар сард өвлийн дизель түлшний захиалгыг авдаг. Есдүгээр сард орж ирсэн улирлын дизель түлшний борлуулалт ААН-үүдэд есөн сарын үнээр явагдана. Харин өвлийн дизель түлш нийлүүлэгч талаас орж ирээд агуулахад хүргэгдсэн тэр цагаас ААН-үүд орж ирсэн хугацаатай уялдуулан үнээ өөрчилнө" гэж хариулсан.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ