Ө.Шижир: Төсөвт өртөг нэмэгдсэн барилгуудыг энэ ондоо дуусгах ёстой

AI мэдээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар тодруулга өгөхдөө төсвийн хэмнэлтийн талаар санал гаргасан байна.

Тэрээр 2027 онд улсын төсвөөс санхүүжих нэн шаардлагагүй төсөл арга хэмжээг хасаж, 2026 онд дуусаагүй үлдсэн барилга байгууламжийг дуусгаснаар төсвийн хэмнэлт гарна гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан гэдгээ дурджээ.

2025 оны улсын төсөвт өмнөх оноос шилжиж орж ирсэн төсөл хөтөлбөр 800 гаруй тэрбум төгрөг болсон бол 2026-2027 онд төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа төсөл хөтөлбөр нийтдээ 1.3 их наяд төгрөг болжээ.

«Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд 2.1 их наяд төгрөгийг төсөл хөтөлбөр дээр нэмэгдүүлсэн. Бидний хайгаад байгаа мөнгө энд л байгаад байна. Цалин, тэтгэвэр нэмэх гэхээр мөнгө байхгүй. Тийм байж жил бүр төсөвт өртөг нэмэгдүүлээд байгааг хасах санал гаргасан»

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ