Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдлаа
2026 оны 10 дугаар сарын 22-ны 13 цагийн байдлаар Дундговь аймгийн өмнөд хэсэг буюу Өлзийт суманд салхи баруун өмнөөс секундэд 20-22 метр хүрч, зарим үед 25-27 метр хүртэл ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурсан байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай, зүүн болон төвийн нутгууд, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна.

Himawari-9 хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлсон шороон шуурганы зурагт ягаан, тод ягаан өнгөөр Дундговь, Дорноговь, Хэнтийн өмнө хэсгийг харуулсан байна. /2026.10.22 16:30 цаг/

Холбоотой мэдээ

ХААН Банк 172 сая ам.долларын санхүүжилт татлаа

Л.БОЛДБААТАР: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААР

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

ХХБ Өвөр Монголын банктай ногоон санхүүжилтийн чиглэлд хамтрана

Хонины махны үнэ 10 жилд 503 хувиар өссөн гэв

