Азийн пара наадмын таеквондод К.Темирбек хүрэл медаль хүртлээ

AI мэдээ
Азийн пара наадмын таеквондод К.Темирбек хүрэл медаль хүртлээ

Японд үргэлжилж буй Азийн пара наадмын таеквондогийн төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Паралимпын аварга У.Сүрэнжав, паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр, Хаулетийн Темирбек нарын бүрэлдэхүүнтэй баг тэмцээнд очжээ.

Эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд есөн тамирчин өрсөлдсөнөөс К.Темирбек хүрэл медаль хүртлээ.

Тэрээр шөвгийн наймд Ираны тамирчин Мохаммадтаха Хассанпоурт дийлдсэн ч хүрэл медалийн төлөө Афганистаны Хамраз Али Сажад, Японы Мицүя Танакаг буулган авч, Монголын багийн анхны хүрэл, хоёр дахь медалийн эзэн боллоо.

СпортУншигчдад
0

Холбоотой мэдээ