Д.Сэлэнгээ Азийн пара наадмын алтан медалийн төлөө харвана

Азийн пара наадмын байт харвааны төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд PI2 ангиллын эмэгтэйчүүдийн рекувр харвааны ганцаарчилсан төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Буянжаргалын Оюун-Эрдэнэ нар оролцлоо.
Чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгээ 564 оноогоор долдугаарт, Б.Оюун-Эрдэнэ 514 оноогоор 12-т жагссан.
Д.Сэлэнгээ эхний тойрогт Ираны Бабахабиб Мохадесехыг 6:5-аар илүүрхэж, шөвгийн наймд Бхавнагыг 6:2-оор ялж, хагас шигшээд Индонезийн Новера Россыг мөн 6:2-оор буулган авснаар алтан медалийн төлөө БНХАУ-ын Гао Жи Ханьтай энэ сарын 24-нд цэц булаалдахаар боллоо.
Хятадын тамирчин эхний тойрогт Буянжаргалын Оюун-Эрдэнийг ялсан юм.
Холбоотой мэдээ

Айчи Нагоя 2026: Л.Туруунаа алтан медалийн төлөө хүч үзнэ

Азийн пара наадмын таеквондод Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

Азийн пара наадмын таеквондод К.Темирбек хүрэл медаль хүртлээ

Азийн пара наадмын жүдо: Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана

У.Сүрэнжав Азийн наадмын таеквондогийн алтан медалийн төлөө тунаж үлдлээ

