Азийн пара наадмын таеквондод Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

Японд хоёр дахь өдрөө үргэлжилж буй Азийн пара наадмын таеквондогийн төрөлд паралимпын мөнгө, дэлхийн таван удаагийн аварга Ганбатын Болор-Эрдэнэ эрэгтэйчүүдийн K44 ангиллын 63 кг-ын жинд өрсөлдөж байна.
Энэ жинд есөн тамирчин бүртгүүлснээс Г.Болор-Эрдэнэ шөвгийн наймд Айбек Жумангалиг 12:1, 24:8-аар илт илүүрхэв. Улмаар хагас шигшээд Ираны Саид Садеганпоурыг 12:2, 12:10-аар буулган авснаар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр тунаж үлдлээ. Шигшээд манай тамирчин Узбекистаны тулаанчтай хүч сорих юм.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Батбаярын Шинэбаяр шөвгийн наймд Узбекистаны Жавохир Аликуловт ялагдсанаар дагах тойрогт тулахаар болов.
Холбоотой мэдээ

Д.Сэлэнгээ Азийн пара наадмын алтан медалийн төлөө харвана

Айчи Нагоя 2026: Л.Туруунаа алтан медалийн төлөө хүч үзнэ

Азийн пара наадмын таеквондод К.Темирбек хүрэл медаль хүртлээ

Азийн пара наадмын жүдо: Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана

У.Сүрэнжав Азийн наадмын таеквондогийн алтан медалийн төлөө тунаж үлдлээ

