Орон сууцны мэдээллийг E-Mongolia-гийн "Баталгаат байр" цэсэнд байршуулна
Орон сууцны залилангаас сэргийлэх зорилгоор барилгын ажлын явцын бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох цахим мэдээллийн санг бүрдүүлэхээр болсон талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлэв.
ХЗДХ-ийн яамнаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаравчилсан горимоор өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдвал барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл сууц бүр нэг бүртгэлийн QR кодтой болж, давхар захиалга хийх, залилан үйлдэх боломж хаагдана.
Сайд хэлэхдээ: "Орон сууцны барилгуудын мэдээллийг E-Mongolia системийн "Баталгаат байр" цэснээс харж болно. Зөвшөөрөлтэй бүх барилгуудын мэдээллийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд оруулахаар төлөвлөж байна."
Улсын хэмжээнд 2173 дуусаагүй орон сууц байгаа бөгөөд тэдгээрийн мэдээлэл ил тод бус байгаагаас давхар захиалга авах залилан гарч байна. Мөн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх, барилгын ажил гацах зэргээр иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг Г.Тэмүүлэн онцлов.

Холбоотой мэдээ

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

Б.Дашпүрэв: Өвлийн дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдэнэ

Берлинд «Чингис хаан ба монголчуудын ертөнц» үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Засгийн газрын хуралдаан: Нөмрөгийн түймэр, цахим мөрийтэй тоглоом зэрэг 16 асуудал хэлэлцэнэ

