ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН (ХБИ) БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ БОДИТООР ДЭМЖИНЭ

Э.Баянмөнх
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН (ХБИ) БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ БОДИТООР ДЭМЖИНЭ

2020–2026 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) 113 хөгжлийн бэрхшээлтэй ЖДҮ эрхлэгч нарт 18,0 тэрбум төгрөгийн зээл олгож, 900 орчим ажлын байрыг дэмжсэн бөгөөд үзэсгэлэн, арга хэмжээнд 32 аж ахуй эрхлэгчийг хамруулж, бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдүүлжээ.

Өнөөдөр Төрийн ордонд “Монгол улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй бизнес эрхлэлтийг дэмжих экосистемийн замын зураглал боловсруулах” 2 дахь зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалт бодлого, хууль эрх зүй болон бизнес эрхлэлтийг дэмжих орчин сэдвээр хэлэлцлээ.

Уулзалтад УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Татварын удирдлага, хуулийн газрын дарга Д.Сайханчулуун, Тэгш Хүртээмж Итгэл Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Энхжаргал, НҮБ-ын ESCAP-ын Нийгмийн хөгжлийн газрын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Тинтин Чэнь болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, ХБИ-ийн төлөөлөл оролцов.

Жижиг, дунд үйлдвэрийн газар УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачлан хэрэгжүүлж буй ХБИ-ийг бизнес эрхлэх боломжоор дэмжих бодлоготой уялдуулан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолт, тусгайлсан дэмжлэгийн зохицуулалт оруулах, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг асарч буй эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг дэмжлэгт хамруулах саналыг боловсруулсныг ЖДҮГ-ийн ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг танилцуулав.

#хби

#ЖДҮг

#ЖДҮХС

#ждүзээл

ЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлНийгэм, эдийн засагУншигчдад
7

Холбоотой мэдээ