Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус хоёр гишүүнийг томиллоо

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлаар санал хураалт боллоо.
Хуралдаанд оролцсон 88 гишүүний 84.1 хувь нь уг саналыг дэмжсэнээр Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох УИХ-ын тогтоол батлагдлаа.
санал хураалтын дүн

Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн бөгөөд өмгөөлөгч юм. 2023 оноос «Шинэ эргэлт партнерс» ХХК-д зөвлөхөөр ажиллаж байна.
Б.Даваажав Улаанбаатар хотод төрж, 2008 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд мөн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2008-2009 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөр ажиллаж, 2009-2018 онд Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилласан. 2012 оноос хуульч, 2013 оноос өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна.
Холбоотой мэдээ

С.Цэнгүүн нарын төсвийн ил тод байдлын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнгүй

С.Цэнгүүн: Төсвийн задаргааг нээлттэй болгох саналыг гишүүд дэмжсэнгүй

Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийн хуулийн төслийг буцаан татахаар шийдлээ

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин уушгины тахал биш

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

