Монголд 103 мянган км2 нутагт 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байна

AI мэдээ
Монголд 103 мянган км2 нутагт 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байна

Монгол оронд 103,000 км2 нутагт 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Олон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон 2014 онд Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг "Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр" болгон тунхаглаж байжээ.

Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Казахстан зэрэг 12 улсын Алтай, Тянь Шань, Памир, Хинду куш, Хархорум, Гималай зэрэг томоохон уул нуруудаар нийт 1,6 сая км2 нутагт ойролцоогоор 4500-7500 цоохор ирвэс амьдардаг аж.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ