Хотын дарга: Энэ жилээс давсыг зориулалтын машинаар цацна

AI мэдээ

Өчигдөр орсон цасны улмаас нийслэлийн зам, талбайд халтиргаа үүссэн. Энэ талаар Хотын дарга Б.Пүрэвдагваас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

"Өмнө нь машин дээрээсээ хүрзээр давсаа цацдаг байсан. Одоо 647 зориулалтын автомат тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа. Давс, бодисыг тус бүр 10 тонн буюу хангалттай хэмжээнд нөөцөлсөн. Эхний хоёр цаснаар зохион байгуулалтын туршилтуудаа хийж байна" гэв.

Тэрбээр өчигдөр Зайсан орчимд их хэмжээний халтиргаа үүссэний улмаас зуны дугуйтай машинууд хоорондоо мөргөлдөж, хоёр цаг орчим түгжирсэн талаар дурдлаа. Мөн цаг агаарын мэдээ урьдчилан ирдэг учраас бэлэн байдал байж, цас орохтой зэрэгцэн давс, бодисоо цацна гэж хэллээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ