ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд Улаанбаатарын таван төсөл шалгарлаа

Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалтын гуравдугаар шатны хурал болж, таван төсөл шалгарлаа. Эдгээр бизнес эрхлэгчид хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргадаг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас уг зээлд нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан. Төсөл хүлээн авах хугацаанд 66 аж ахуйн нэгж бүртгүүлж, 41 нь 10.02 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим системээр ирүүлжээ.
Сонгон шалгаруулалтыг журмын дагуу гурван үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатанд 15, хоёрдугаар шатанд 7 аж ахуйн нэгж тэнцсэн. Шаардлага хангасан долоон аж ахуйн нэгж гуравдугаар шатны Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд төслөө танилцуулснаас таван төсөл шалгарсан байна.

Шалгарсан төслүүд комбуча ундаа, арьсан хувцас, зөгийн хор агуулсан бүтээгдэхүүн, малын гаралтай тосон саван, эхэс боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн чиглэлтэй.
Энэхүү зээл нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Холбоотой мэдээ

📺 “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГИЙН ХЭСГЭЭС:

Сүү ХК шинэ үйлдвэрээ нээж, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэв

Жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөсөн хэрэгт давж заалдах шүүх хурал боллоо

Сангийн сайд: Оюутолгойн ногдол ашгийг нэг удаагийн хуулиар зохицуулж, эрчим хүчийг шийднэ

Уулын замын дагуух 1.5 км явган хүний болон дугуйн замын 560 метр нь хучигджээ

