Б.Хүсэлгоо охины хандивын асуудлаар иргэн Т.Маргад-Эрдэнэ цагдаад мэдээлэл өглөө

AI мэдээ
Б.Хүсэлгоо охины хандивын асуудлаар иргэн Т.Маргад-Эрдэнэ цагдаад мэдээлэл өглөө

Б.Хүсэлгоо охины эмчилгээний хандивтай холбоотой асуудлаар иргэн Т.Маргад-Эрдэнэ өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын гадна мэдээлэл өглөө.

Тэрбээр наймдугаар сарын 8-наас Zarig.mn, сэтгүүлч Өнөрцэцэг нар зүрхний хавсарсан гажигтай гэх оноштой хүүхдэд хандив цуглуулсан гэж мэдэгдлээ. Хандивын үеэр ойлгомжгүй, зөрүүтэй мэдээллүүд гарч байсан тул иргэн хүнийхээ хувиас асуулт асуусан ч хариулт өгөөгүй гэв.

«Төрийн хийх ёстой ажлыг хувь хүмүүсийн хандиваар хийгээд л яваад байх юм уу?» гэж тэрбээр хэлэв.

Мөн эрүүл мэндийн салбарт давхар стандарт байгааг тэрбээр онцлов. Эмч нарын зөвлөгөөнөөр орж 7-28 хоногийн хугацаанд гардаг дүгнэлтийн бичиг нь өдөртөө гарсан. Түүнчлэн Гуравдугаар эмнэлэгт зүрхний өвчтэй хүүхдийн мэдээлэл очоогүй байтал Өргөө амаржихын тасгийн эрхлэгч, зүрхний эхоны эмч тэр хүүхдийн хагалгаа хэзээ хийгдэж, хаашаа явахыг шийдчихсэн байна. Энэ асуудлыг хөндөхөд Нийслэлийн эрүүл мэндийн газар таг чиг байна гэв.

Тэрбээр хэн олонд танигдсан эсвэл олны анхааралд өртсөн нь эмнэлгийн үйлчилгээг түрүүлж авч байгааг шүүмжлэв. Энэ асуудалд Ерөнхий сайд хүртэл орооцолдчихсон. Нэг хүүхдийн гадаад паспортыг яаравчлуулахаар шийдэж байна. Гэтэл ард нь тэр хүүхэдтэй адилхан зуу зуун өвчтэй хүүхдүүд байгааг тэрбээр сануулав.

Мөн ₮300-аад саяын хандив боссон хэрнээ 9-р сарын 11-нд хандиваа хаагаагүй байсан. Хандивууд орсоор ₮300 саяас давчихсан байсан гэв.

«Наймдугаар сарын 8-наас эхлээд тус хандивтай холбоотой асуудалтай баримтуудыг бүрдүүлсэн. Б.Хүсэлгоо охины эмчилгээнд саад учруулахгүйгээр хандивыг зохион байгуулсан насанд хүрсэн этгээдүүдэд шалгалт хийгээд өгөөч ээ. Бүлэг залилан байж болзошгүй асуудал хөндөгдөөд байгаа учир иргэн хүнийхээ хувьд гомдол гаргах гэж байна» гэж Т.Маргад-Эрдэнэ хэлэв.

Хууль, эрх зүйНийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ