Азийн пара наадмын байт харваанд Монголын эмэгтэй хос хүрэл медаль хүртлээ

Японд үргэлжилж буй Азийн пара наадмын байт харвааны рекувр төрлийн эмэгтэй хос ангилалд Буянжаргалын Оюун-Эрдэнэ, Дэмбэрэлийн Сэлэнгээ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг хүрэл медаль хүртлээ.
Урьдчилсан харваанд Монголын эмэгтэй баг 1,078 оноогоор тавдугаарт жагссан. Шөвгийн наймд Индонезийн багийг 6:2-оор буулган авсан бол хагас шигшээд БНХАУ-ын хосод дийлдсэн.
Хүрлийн төлөө Ираны Мохадесса Бабахабид, Сомая Рахми нарыг 6:2-оор буулган авснаар Монголын баг энэ удаагийн пара наадамд найм дахь медаль, хоёр дахь хүрлийн эзэд боллоо.
Дөрөв дэх өдрийн дараагаар Монголын баг дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай байна. Медалийн чансаагаар 13-т жагсаж байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медалийн төлөө энэ сарын 24-нд өрсөлдөх юм.
Холбоотой мэдээ

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд 256 бөх зодоглоно

"The MongolZ" баг 14 сар үргэлжилсэн аваргын цомгүй цувралаа зогсоолоо

Э.Содномпилжээ Азийн пара наадмын дөрөв дэх алтан медалийг авчирлаа

Улаанбаатар хот тийболлын спортыг хөгжүүлэхээр Японтой хамтран ажиллана

Д.Сэлэнгээ Азийн пара наадмын алтан медалийн төлөө харвана

