Нийсэн тээврийн өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 ААН-д аравдугаар сарын 5-13-ны хооронд өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол мэдээлэв.
НТБГ-ын 7 ажилтан, нийслэлийн онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын байцаагч нартай хамтран нэг автобусанд 18 үзүүлэлтээр шалгалт хийжээ.
Өнгөрсөн өвөл Yutong загварын автобусны халаалт сайн байсан тул гомдол ирээгүй. Харин солонгос автобус явдаг чиглэлийн иргэдээс "Хүйтэн байна" гэсэн гомдол их ирсний улмаас энэ жил уг автобуснуудын паарны ажиллагааг илүү шалгасан.
Хувийн байгууллагууд солонгос автобуснуудад нэмэлт халаагуур тавьж, өвөлдөө бэлдэж байна. "Эрдэм транс" компани 70 гаруй солонгос автобусыг үйлчилгээнд явуулдаг бөгөөд үүнээс 30 автобусанд нэмэлт халаагуур суурилуулж, паарны үлээлтийг сайжруулсан. Үлдсэн 40 автобусанд хүйтний улирал эхлэхээс өмнө нэмэлт халаагуурыг суурилуулахаар ажиллаж байна.
Өвлийн бэлтгэлийг шалгах явцад ААН-үүдийн дутагдал, зөрчлийг тухай бүрд сануулж, хэвийн болгосон. Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай байна гэж Б.Бэхбол хэлэв.
Нийслэл хотод нэг өдөрт нийтийн тээврийн 1,170 орчим автобус иргэдэд үйлчилж байна.
Холбоотой мэдээ

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдлаа

ХХБ Өвөр Монголын банктай ногоон санхүүжилтийн чиглэлд хамтрана

Хонины махны үнэ 10 жилд 503 хувиар өссөн гэв

Шатахууны нөөц: АИ-92 бензин 10 хоног, дизель 28 хоног хүрэлцэнэ

