Есдүгээр сар хүртэл 231,767 гомдол бүртгэгдэж, 41,441 нь гэмт хэрэг

Энэ оны есдүгээр сарын байдлаар Цагдаагийн байгууллагад 231,767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 39.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 60.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна гэж Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ.
Эхний есөн сард бүртгэгдсэн 41,441 гэмт хэргийн 68.3 хувийг дөрвөн төрлийн гэмт хэрэг эзэлж байна:
- Залилах — 13,731
- Хулгайлах — 6,794
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг — 7,788
- Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг — 1,800
Орон сууцны залилах гэмт хэрэгтэй холбоотойгоор 40 албан хаагчтай ажлын хэсэг гарч, хохирсон иргэдийн асуудлаар түргэн шуурхай ажиллана гэв.
Холбоотой мэдээ

Орон сууцны залилан: 2,208 иргэн хохирч, 173 тэрбум төгрөгийн хэрэг бүртгэгдэв

Зогсоолын татвар цуцлах өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

ХЗДХЯ бодлого, ажлын үр дүнгээ танилцуулна

Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход "Мобиком Корпорац" туслалцаа үзүүлнэ

Шахмал түлшний хуурамч заpaar залилж, урьдчилгаа мөнгө авч байна

