З.Мэндсайхан: 10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудлыг Эрчим хүчний яам шийднэ
Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн хөрөнгө оруулалтыг хуулиар зохицуулах ажлын талаар тайлбар өгчээ. Тэрээр зам, боловсрол, эрүүл мэндийн салбар тус тусын хуулиар явдаг тул төсвийн хөрөнгө оруулалтын уялдаа холбоо дутмаг байгааг онцлов.
«Хуулиар эх үүсвэрүүдийг тодорхой болгох. Дотор нь төсвийн хөрөнгө оруулалтыг тав ангилна» гэж сайд хэллээ. Төсөл хөтөлбөрийг жижиг, мега гэж ялгах, мега төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, улсын төсвийн оролцоог тодорхойлох, шалгуурыг өөрчлөх ажлыг хийж байгаа гэв.
10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудлыг Эрчим хүчний яам шийдвэрлэнэ гэж сайд үзэж байна. Засгийн газар Солонгосын зээлээр үргэлжлүүлбэл цаг хугацаа алдаж, хөрөнгө оруулалт үнэгүйдэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.
«Тиймээс Оюутолгойн ногдол ашгаас хөрөнгө оруулалт хийх зарчмаар шийдвэрлэхээр саналаа оруулж ирсэн. Гэхдээ энэ саналыг буцааж татсан. Тиймээс энэ асуудлыг цаашид улсын төсвөөр хийх үү гадны хөрөнгө оруулалтаар хийх үү гэдэгт Эрчим хүчний яам тооцоо судалгааг нь хийх хэрэгтэй» гэж З.Мэндсайхан хэллээ.

Холбоотой мэдээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

Н.Учрал түймрийн ажлын хэсэгтэй уулзаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах үүрэг өглөө

Улаанбаатар, Хөх хот ногоон хөгжил зэрэг салбарт хамтран ажиллана

Н.Наранбаатар: Төсөв 43.6 их наядаас 41.6 их наяд болж буурч байна

М.Санжаадорж: Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг аваад хаячихсан

