Anthropic IPO-д хүсэлтээ өгч, үүсгэн байгуулагчид тэрбумтнууд болох төлөвтэй

AI мэдээ
Anthropic IPO-д хүсэлтээ өгч, үүсгэн байгуулагчид тэрбумтнууд болох төлөвтэй

Цахиурын хөндийн хурдацтай өсөж буй Anthropic компани Даваа гарагт АНУ-ын үнэт цаасны хороонд IPO буюу хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалах хүсэлтээ гаргасан байна.

Энэхүү IPO нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд томоохон хэмжээний хөрөнгө босгох хүлээлттэй байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард компанийн зах зээлийн үнэлгээ 965 тэрбум долларт хүрсэн бол ирэх сарын сүүлээр хувьцаагаа гаргаснаар 1.5 их наяд долларыг давах тооцоотой байна.

Nasdaq бирж дээр Anthropic арваннэгдүгээр сарын сүүлийн хагаст "ANT" таних тэмдэгтэйгээр арилжаалагдана.

Үүний үр дүнд компанийг үүсгэн байгуулсан долоон хүн олон тэрбумын хөрөнгөтэй болох төлөвтэй. Тэд одоо бүгд тус бүрдээ 230 саяас дээш ширхэг хувьцаа эзэмшиж байна.

Тухайлбал гүйцэтгэх захирал Дарио Амодей 240,637,980 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа бол хамгийн олон буюу 244,173,040 ширхэг хувьцааг CCO (Chief Compute Officer) албан тушаалтай Том Браун эзэмшдэг. Компанийн үнэлгээ 1.5 их наяд долларт хүрвэл түүний хөрөнгийн хэмжээ 24 тэрбум долларт хүрэх юм.

Браун Anthropic компанийг 2021 оны нэгдүгээр сард ах дүү Амодей нар болон бусад дөрвөн хүний хамт үүсгэн байгуулж байжээ. Одоо тэр компанийнхаа тооцоолох хүчин чадлыг удирдах, үр ашигтай ажиллуулах ажлыг хариуцдаг.

Үүсгэн байгуулагчдаас гадна Amazon, Google зэрэг хөрөнгө оруулагч компаниуд энэ IPO-оос их ашиг хүртэхээр байна. IPO-ийн дараа тэдний эзэмшил 5-аас дээш хувьд хүрч, Anthropic-ийн хамгийн том стратегийн хувь эзэмшигчид болно. Зах зээлийн үнэлгээг 1.5 их наяд доллараар тооцвол эдгээр компаниуд тус бүрдээ 75 тэрбум доллар гаруйн хөрөнгө эзэмшиж байгаа гэсэн үг.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ