Н.Учрал түймрийн ажлын хэсэгтэй уулзаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах үүрэг өглөө

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлын хэсэгтэй Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.10.26/ уулзжээ.
Уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүст дараах үүргийг өгсөн байна.
- Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт;
- Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд;
- Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд;
- Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Холбоотой мэдээ

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

Монгол Улс ШХАБ-ын хурлаар бэлчээрийн усан хангамжийн таван жилийн санаачилгаа танилцуулав

Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

