М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

Нийтийн тээврийн М:3А «Архивын ерөнхий газар-Таван богд», Ч:7А «Нисэх-Таван богд» чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, Дэлгэр хотхон, Хос өргөө /урд/ зогсоолыг шинээр нэмжээ.
Энэ сарын 28-наас буюу маргаашаас замналын өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Ингэснээр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аж.

Автобусны чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч байгааг НТБГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

Монгол Улс ШХАБ-ын хурлаар бэлчээрийн усан хангамжийн таван жилийн санаачилгаа танилцуулав

Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

Н.Учрал түймрийн ажлын хэсэгтэй уулзаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах үүрэг өглөө

