Н.Наранбаатар: Төсөв 43.6 их наядаас 41.6 их наяд болж буурч байна
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төсвийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Урсгал болон хөрөнгийн зардлын 20 хувийг танах бүлгийн шийдвэр гарсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдаж байна. Ажлын хэсгийн санал дүгнэлт Төсвийн байнгын хороогоор өнөөдөр орж танилцуулагдана.
Оюутолгойгоос орж ирэх 3 их наядын ногдол ашгийг 100 хувь баялгийн санд төвлөрүүлж буйтай холбоотой ийм зохицуулалт орж ирж байгаа.
Нийт дүнгээрээ Засгийн газрын өргөн барьсан төсөв 2 их наядаар багасаж байна. 43.6 их наядын төсөв орж ирсэн бол одоо 41.6 их наядын төсөв болж хасагдаж орж ирж байна.
Зарлагаас нь 2 их наядыг хасаад орлогоос нь 2 их наядыг адилхан хасаж байгаа учраас Засаг руу буцаах шаардлага байхгүй. Ажлын хэсэг дээрээ энэ өөрчлөлтөө хийгээд байнгын хороо нэгдсэн хуралдаанаараа танилцуулаад явах хуулийн боломжтой.

Холбоотой мэдээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

Н.Учрал түймрийн ажлын хэсэгтэй уулзаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах үүрэг өглөө

Улаанбаатар, Хөх хот ногоон хөгжил зэрэг салбарт хамтран ажиллана

З.Мэндсайхан: 10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудлыг Эрчим хүчний яам шийднэ

М.Санжаадорж: Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг аваад хаячихсан

