Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхэр хулгайлсан хэрэг илэрч, 9-ийг нь эзэнд нь буцаажээ

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан 25 сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаагаар Б, Н нар бүлэглэн 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан бусдад худалдаж борлуулсан болохыг тогтоожээ.
Цагдаагийн байгууллага хохирогч иргэнд есөн үхрийг нь хүлээлгэн өгч, хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Малчид малаа тогтмол хариулгатай байлгаж, малын зүс, тамга тэмдэг зэргийг ялгах тэмдгийг бүртгэх, махны эрэлт нэмэгддэг энэ үед мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллага анхаарууллаа. Малын хулгайтай холбоотойгоор сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл ажиглагдвал нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж урьдчилан сэргийлэхийг сануулж байна.
Холбоотой мэдээ

Хүйтний улиралд зуны дугуй халтиргаа үүсгэх эрсдэлтэй гэж ТЦА анхааруулав

Хитлерийн "Бүргэдийн үүр"-т гарсан түймрийн хэргээр 33 настай эрэгтэйг баривчилжээ

Ахмадын хорооллын зүүн талын замыг өнөөдөр орой хаана

80 жилийн өмнө сансраас дэлхийн анхны зургийг авсан

Эль Сальвадор Хайтид тусгай хүчний 100 цэрэг илгээж, олзлогдсон цэргүүдээ аврахаар ажиллаж байна

