Нагоя хотын захирагч төрийн дууллыг андуурсандаа уучлалт гуйв

AI мэдээ
Нагоя хотын захирагч төрийн дууллыг андуурсандаа уучлалт гуйв

Японы Нагоя хотын захирагч Ичиро Хиросава Азийн пара наадмын үеэр гурван улсын төрийн дууллыг андуурсандаа албан ёсоор уучлалт гуйсан байна.

Зохион байгуулагчид пара наадмын өмнө болсон Азийн наадмын үеэр ч өөр улсын төрийн дууллыг андуурч эгшиглүүлсэн алдаа гаргаж байсан бөгөөд пара наадмын үеэр энэ нь дахин давтагджээ.

Тодруулбал, өнгөрсөн Даваа гарагт таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн Тайвань болон Монголын төрийн дууллын оронд Иран улсын дууллыг эгшиглүүлсэн байна.

Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав пара наадмаас алтан медаль авсны дараа ийм алдаа гаргасан билээ.

Мөн тэр өдөр суугаа волейболын төрөлд учраа таарсан БНХАУ, Ираны багийн тоглолтын өмнө Хятадын төрийн дууллын оронд БНСУ-ын дуулыг эгшиглүүлсэн нь олныг бухимдуулжээ.

СпортУншигчдад
3

Холбоотой мэдээ