Хүйтний улиралд зуны дугуй халтиргаа үүсгэх эрсдэлтэй гэж ТЦА анхааруулав

Хүйтний эрч чангарч, замд халтиргаа, гулгаа үүсэж байгаатай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Алба жолооч нарт өвлийн дугуйгаа солихыг зөвлөлөө. Энэ нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой гэж мэдэгдлээ.
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг гэж ТЦА тайлбарлав.
- Өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.
- Харин зуны дугуй хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай, хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бүрддэг.
Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна.


Холбоотой мэдээ

Хитлерийн "Бүргэдийн үүр"-т гарсан түймрийн хэргээр 33 настай эрэгтэйг баривчилжээ

Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхэр хулгайлсан хэрэг илэрч, 9-ийг нь эзэнд нь буцаажээ

Ахмадын хорооллын зүүн талын замыг өнөөдөр орой хаана

80 жилийн өмнө сансраас дэлхийн анхны зургийг авсан

Эль Сальвадор Хайтид тусгай хүчний 100 цэрэг илгээж, олзлогдсон цэргүүдээ аврахаар ажиллаж байна

