Б.Мөнхжин Британийн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

AI мэдээ
Б.Мөнхжин Британийн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин аравдугаар сарын 22-ны өдөр Британийн Цог Жавхлант III Чарльз Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Б.Мөнхжин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Хаанд уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын чухал түнш болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсийн үндсэн дээр харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Цог Жавхлант III Чарльз Хаан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Улс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ