80 жилийн өмнө сансраас дэлхийн анхны зургийг авсан

1946 оны аравдугаар сарын 24-нд АНУ-ын Нью-Мексико мужийн Уайт-Сэндсийн туршилтын талбайгаас V-2 пуужин хөөргөж, сансрын өндрөөс дэлхийн гадаргын зургийг авсан. Энэ нь хүн төрөлхтний сансраас дэлхийг гэрэл зурагт буулгасан анхны тохиолдол болсон.
Туршилтын дэлгэрэнгүй
Дэлхийн хоёрдугаар дайны дараа олзолж авсан Германы V-2 пуужинг ашигласан уг туршилтад 35 миллиметрийн кино камерыг пуужинд суурилуулж, 1.5 секунд тутамд нэг кадр авчээ. Пуужин ойролцоогоор 105 километрийн өндөрт хүрсэн нь сансар огторгуйн зааг гэж үздэг 100 километрээс дээш өндөр байв.
Пуужин хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа дэлхийд буцаж унан, камер нь сүйдсэн ч зургийн хальс гэмтэлгүй үлджээ.
Эрдэмтэд хальсыг гарган авч, зургийг боловсруулснаар дэлхийн гадарга болон тэнгэрийн хаяаг сансраас харуулсан анхны дүрсүүдийг олж авсан байна.
Тухайн үед хиймэл дагуул хөөргөөгүй байсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улс "Спутник-1" хиймэл дагуулаа хөөргөхөөс 10 гаруй жилийн өмнө байв. Иймээс уг туршилт нь сансраас дэлхийг судлах, гэрэл зураг авах технологийн хөгжилд чухал алхам болсон.
1946 онд авсан зураг нь дэлхийг бүхэлд нь бөөрөнхий хэлбэрээр харуулсан зураг биш, харин дэлхийн гадарга, тэнгэрийн хаяа болон муруйлтыг сансрын өндрөөс харуулсан хар, цагаан дүрсүүд байв. Дэлхийг бүхэлд нь нэг кадрт багтаасан зургийг 20 жилийн дараа 1966 онд Зөвлөлтийн "Молния-1-3" хиймэл дагуулаар авчээ.

Холбоотой мэдээ

Ахмадын хорооллын зүүн талын замыг өнөөдөр орой хаана

Эль Сальвадор Хайтид тусгай хүчний 100 цэрэг илгээж, олзлогдсон цэргүүдээ аврахаар ажиллаж байна

Нью-Йорк хотод 2028 оноос морин сүйх тэрэгний үйлчилгээ хориглогдоно

Парисын ойролцоо зэвсэгт халдлага: нэг хүн амиа алдаж, таван хүн шархадлаа

Санхүүгийн боловсролын өдөрлөгт 300 гаруй сурагч оролцлоо

