The MongolZ баг Белградад аваргын төлөө PARIVISION-той тоглоно

AI мэдээ
The MongolZ баг Белградад аваргын төлөө PARIVISION-той тоглоно

Counter Strike-2 тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн 1win Private Club-2 тэмцээн Сербийн Белград хотноо сүүлийн өдрөө үргэлжилж байна.

Тус тэмцээнд Монголын The MongolZ баг дээд хүснэгтэд нэг, доод хүснэгтэд гурван хожил байгуулснаар аваргын төлөө тоглохоор боллоо. Доод хүснэгтийн сүүлийн тоглолтод Германы BIG багийг 2:1 онооны харьцаатай хожиж, аваргын төлөө ОХУ-ын PARIVISION багийн эсрэг хүч үзэхээр болсон байна.

Аваргын төлөөх тоглолт өнөө шөнийн 23:00 цагаас эхлэх бөгөөд Во5 журмаар тоглох юм. Хэрэв Монголын баг энэ тэмцээний аварга болбол дэлхийн чансаагаа 11 байраар урагшлуулна. Мөн 25,000 ам.долларын шагнал авахаар байгаа билээ.

СпортУншигчдад
1

Холбоотой мэдээ