Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход "Мобиком Корпорац" туслалцаа үзүүлнэ

Энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсан. Түймрийн хохирлын хэмжээг тогтоох асуудлаар төрийн байгууллагуудын холбогдох албаныхан болон "Мобиком Корпорац"-ийн төлөөллийг оролцуулсан шуурхай хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болсон.
Хуралдааны дараа "Мобиком Корпорац"-ийн хуулийн албаны захирал О.Өмөрбек тус түймрийн хохирлыг тогтоох ажилд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

"Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хохиролтой холбоотой байгуулсан ажлын хэсэгт бид ороогүй. Гэхдээ биднийг уг асуудалтай холбогдсон гэдэг утгаар дуудаж ярилцлаа. Тухайн асуудлын талаар "Мобиком Корпорац" мэдэгдэлдээ дурдсан. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт болсон үйл явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн" гэж тэрбээр хэлэв.
Мөн тэрбээр Монгол Улсын хуулиар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдгийг дурдаад, эрх зүйт төртэй ардчилсан нийгэмд хэний ч гэм бурууг хууль шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсны дараа тогтоодог гэдгийг онцлов. Одоогоор гэм буруугийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн байцаах байгууллага шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг тэрбээр хэллээ.
""Мобиком Корпорац" байгаль орчны үнэлгээтэй холбоотой хохирлыг тогтооход улс орондоо хэрэгтэй байгаа зардал, тусламж дэмжлэгийг бүх талаас нь үзүүлнэ" гэлээ.
Холбоотой мэдээ

Хилийн боомтууд 11 дүгээр сард хэдэн өдөр түр хаах вэ

Шатахууны шуурхай штаб: ОХУ-ын импорт хэрэглээг бүрэн хангахгүй байна

Anthropic IPO-д хүсэлтээ өгч, үүсгэн байгуулагчид тэрбумтнууд болох төлөвтэй

Орон сууцны залилан: 2,208 иргэн хохирч, 173 тэрбум төгрөгийн хэрэг бүртгэгдэв

Н.Наранбаатар: Төсөв 43.6 их наядаас 41.6 их наяд болж буурч байна

