Азийн наадмын 5,000 метрийн төрөлд Б.Сэр-Од 15-д жагслаа

Азийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 5,000 метрийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, Гансүхийн Бат-Эрдэнэ нар өрсөлдөв.
Энэ төрөлд нийт 19 гүйгч хурд сорив. Бахрейны Бирхану Балев 13:30.79 минутаар алтан медаль хүртэж, Японы Томонори Ямагүчи мөнгө, Энэтхэгийн Гулвеер Синх хүрэл медалийг тус тус зүүв.
Монголын тамирчдаас Г.Бат-Эрдэнэ 14:45.74 минутаар 13-т, Б.Сэр-Од 14:53.41 минутаар 15-д жагслаа.
Ирэх аравдугаар сард 45 нас хүрэх Б.Сэр-Од 2006 оны Дохагийн Азийн наадамд анх оролцсон. Тэрээр марафоны төрөлд дөрвөн удаа эх орноо төлөөлсөн бол энэ удаад 5,000 метрийн зайд хурд сорилоо.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

