Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

"Грийн шоу продакшн"-ы 10 жил, Хийморь төслийн таван жилийн ойд зориулсан Монгол, Өвөр монголын үндэсний бөхийн хоёр төрөлт багийн халз барилдаан өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Эхлээд Өвөр монгол бөхийн барилдаан 15:10-аар Өвөр монголын багт ялалт авчирсан. Тэдний багт Х.Үндэс гурав, У.Төрцацрал гурав, Э.Мэргэнбилэг хоёр, С.Эрхэмсүлд хоёр, Х.Бөхбаяр тав гээд нийт 15 даваа авсан бол Монголын багт улсын арслан Ц.Бямба-Отгон нэг, улсын заан Д.Хүдэрбулга дөрөв, улсын харцага Б.Зоригтбаатар хоёр, улсын аварга О.Хангай нэг, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр хоёр гээд нийт 10 даваа авчээ.
Харин Монгол үндэсний бөхийн барилдаанд Монголын баг 24:1-ээр илт давуу ялалт байгуулсан. Монголын багт улсын аварга О.Хангай тав, улсын арслан Ц.Бямба-Отгон гурав, улсын заан Д.Хүдэрбулга нэг, улсын харцага Б.Зоригтбаатар тав, улсын начин Э.Сумъяабат тав, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр тав гээд нийт 24 даваа авсан бол Өвөр монголын багийн Х.Үндэс нэг даваа авснаар халз барилдаан өндөрлөсөн байна.


Ийнхүү хоёр төрөлт халз барилдаан тэнцээгээр өндөрлөж, Монголын баг 60 сая төгрөг, Өвөр монголын баг 30 сая төгрөгийн шагналын санг авлаа.
Холбоотой мэдээ

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

Монгол Улс, FIFA хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа

