Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

Өнөөдөр цагдаагийн байгууллагад "байрны дээвэр дээр хүн гарчихсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай, эрэгтэй хүүхэд есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг Орхон аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нар шуурхай ажиллагаа явуулан аюулгүй буулгаж, амь насыг нь аварсан байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, зан төлөвийн өөрчлөлтөд анхаарч, сайтар ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчилгээг авахыг ЦЕГ-аас зөвлөв.
"Дээвэр" хэсэгчилсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууцны дээвэр, тагт, эрсдэл бүхий орчинд хяналт шалгалтыг зохион байгуулж байгааг мэдээлсэн.
Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Завхан, Хөвсгөл, Булган, Архангайн хойд хэсгээр их цас орно

Ар зайсан руу хүрэх 780 метрийн шинэ авто замын ажил үргэлжилж байна

