НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын урамшууллын сугалааны тохирол 2026 оны аравдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдана.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олдог бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

Завхан, Хөвсгөл, Булган, Архангайн хойд хэсгээр их цас орно

