Төв цэнгэлдэх хүрээлэн 15 хоног иргэдэд нээлттэй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалганууд өнөөдрөөс нээгдэж, иргэд аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд алхах, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжтой боллоо.
Эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэхийг тус компаниас уриалсан байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна
2024 онд Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийг иргэн Т.Нямдаваагаас нийслэлийн өмчид авч, засвар хийж байгаа юм.
Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

Завхан, Хөвсгөл, Булган, Архангайн хойд хэсгээр их цас орно

