Ар зайсан руу хүрэх 780 метрийн шинэ авто замын ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талын Ар зайсангийн гудамж хүртэлх 780 метрийн авто замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар асфальт бетон хучилтын өмнөх технологийн үе шат болох шингэн битум цацлагын ажлыг дуусгажээ.
Шингэн битум цацах нь замын суурь үе болон асфальт бетон хучилтын барьцалдах нөхцөлийг сайжруулах, хучилтын үе хоорондын холбоосыг бэхжүүлэх, улмаар замын хучилтын чанар, эдэлгээнд эерэг нөлөө үзүүлэх зориулалттай.

Мөн замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд зам дагуух унаж, гэмтсэн хашлагуудыг засварлан, хэвийн байдалд оруулжээ.
Авто замын төсөвт өртөг 2.7 тэрбум төгрөг. 780 метрийн авто замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.
Авто зам барих ажлыг «Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар» ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

Завхан, Хөвсгөл, Булган, Архангайн хойд хэсгээр их цас орно

