Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

AI мэдээ
Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр баталсан. Шинэ хуулиар гэрлэлт цуцлах ажиллагаанд эвлэрүүлэн зуучлалыг өргөн хүрээнд хуульчилж, томоохон өөрчлөлтүүдийг оруулж ирсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг заавал турших шаардлагатай ч хэд хэдэн онцгой тохиолдолд дараах арга хэмжээг авахаар заажээ.

  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцална
  • Мөн харилцан зөвшөөрсөн, эд хөрөнгийн маргаангүй, насанд хүрээгүй хүмүүс 30 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулах боломжтой

Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид бие биедээ хүчирхийлэл үйлдэхгүй байх үүргийг тодорхой зааснаас гадна хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлах үед эвлэрүүлэн зуучлах шаардлагагүй болсон нь хохирогчийг хамгаалах баталгаа болсон байна.

Өмнө нь гэр бүл салахад шүүх эвлэрүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болохоор байсан бол заавал 3 сар хүлээхгүйгээр шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг тогтооно.

2012 оны 4 дүгээр сард 22 настай залуу бүсгүй Г нь шүүх хуралд явах замдаа нөхөртөө 12 удаа хутгалуулан амь насаа алдсан. Тэрээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн дагуу шүүх, цагдаагийн байгууллагад хандсан ч хамгаалуулж чадаагүй. Мөн 2025 оны 6 дугаар сард Gem mall худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хэрцгийгээр хохироосон тохиолдлууд болон бидэнд мэдэгдээгүйгээр олон олон хэргүүд гарсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал нийгэмд хурцаар тавигдаж буй энэ үед Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 7 дугаар сард баталсан. Уг шинэчилсэн зохицуулалтаар гэр бүлийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ