Үндэсний батлан хамгаалахын их сургуульд «Монгол Улсын Баатар» цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуульд «Монгол Улсын Баатар» цол хүртээснийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын Баатар цолын Алтан таван хошуу, Сүхбаатарын одонг хамтатган гардуулсан байна.

Тус сургууль нь 1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үндэсний цэргийн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх зорилгоор байгуулагдсан бөгөөд 105 жилийн хугацаанд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт үе үеийн цэргийн дарга, офицер, ахлагч, төр, цэргийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргажээ.
Тус сургуулийн төгсөгчид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах дайн байлдаан, энхийн үйлс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд манлайлан оролцож, эгнээнээсээ олон арван Монгол Улсын баатрыг төрүүлсэн гэж онцолжээ.
Мөн өнөөдөр тус сургууль офицер, ахлагч бэлтгэхээс гадна кибер аюулгүй байдал, хиймэл оюун, шинжлэх ухаан, технологи, инновац, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр сургалт, судалгаагаа өргөжүүлэн, орчин үеийн Зэвсэгт хүчний хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

Завхан, Хөвсгөл, Булган, Архангайн хойд хэсгээр их цас орно

