АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу
Ардчилсан нам Оюу толгойн ногдол ашгийг Засгийн газар төсөл, хөтөлбөрт зарцуулах гэж буйг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэв.

Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан: "Оюу толгойн ногдол ашгийн 3 их наяд хуримтлалын сан дахь иргэдийн дансанд төвлөрөх хуультай. Гэтэл засгийн газар энэ мөнгөөр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж байгаа нь буруу гэж үзэж байна" гэв.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: "Засгийн газраас Оюу толгойн 3 их наядын ногдол ашиг орж ирнэ гэж 2027 оны төсөвт оруулсан" гэж мэдэгдэв.
Оюу толгойгоос ногдол ашиг орж ирэх эсэх нь тодорхой бус байхад төсөвт тусгасан гэж Ардчилсан нам үзэж байна. Засгийн газар ирээдүйн орлогоосоо одоогийн төсвийн дутагдлаа нөхөх гэж урьдчилж авч байгаа нь буруу гэж тэд үзэж байна. Байгалийн баялгийн орлого бол Засгийн газрын зарцуулах мөнгө биш, ирээдүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хуримтлал байх учиртай гэв. Гэтэл хоёр их наядыг нь төсөвт оруулж зарцуулна, нэг их наядыг нь иргэдийн хуримтлалын дансанд байршуулна гэж байгаа нь төсвийн сахилга батгүй, орлогоо тэр чигт нь зарцуулж байгаа нь буруу гэж Ардчилсан нам үзэж байна.
Шууд үзэх:
Холбоотой мэдээ

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

М.Нарантуяа: Ногдол ашгийг иргэдэд олгох нэг удаагийн хуулийг яаралтай батлах хэрэгтэй

Интерполын эрх ямба, дархан эрхийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив

