Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав
Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбогдуулан айл өрхүүдийн галлагааны аюулгүй байдлын талаар эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гаргажээ.
Угаарын хий нь нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бөгөөд дутуу шаталтын үед үүсдэг. Ялангуяа нүүрс, түлээ, мод зэрэг түүхий эд бүрэн шатаагүйгээс үүсэх эрсдэлтэй.
Угаарын хий нь үнэргүй, өнгөгүй учир хүмүүс хордож байгаагаа цаг тухайд нь анзаардаггүй. Улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай.
Угаарын хий амтгүй, үнэргүй тул анхаарах зүйл
- Яндангаа авч өрхөө бүтээж болохгүй
- Яндангийн сойлтыг хэзээ ч хааж болохгүй
- Гэр байшиндаа хоёр цаг тутам агаар оруулах
- Зуух пийшин нь утаа гарах зай завсаргүй байх
- Том хүнгүй үед га түлж болохгүй
Хордлогоос сэргийлэх зөвлөмж
- Гараашинд машин халаахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинд удаан суухгүй байх
- Машин халаах үед машинд суухгүй байх
- Зуухны ам онгорхой эсэх, зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах
- Түлээ нүүрсийг бүрэн шатаах
- Анхны тусламж үзүүлэхийг тус тус зөвлөлөө
Холбоотой мэдээ

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

Тамхины бүтээгдэхүүний импорт есөн сард 81.9 сая ам.долларт хүрч, халаадаг тамхи 177 дахин өсжээ

