Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ

Японы Нагоя хотноо үргэлжилж буй Азийн наадмын боксын төрөлд хагас шигшээ тулаанууд боллоо.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Хархүүгийн Билгүүнсайхан зохион байгуулагч Японы боксчин Рүи Ямагүчитай хагас шигшээд тулалдсан. Эзэн орны боксчин оноогоор илүүрхэж, шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулснаар Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ.
Энэ нь Монголын багийн хоёр дахь медаль боллоо. Өмнө нь дугуйчин С.Жамбалдорж цуваа гараанаас хүрэл медаль хүртсэн юм.
Одоогийн байдлаар манай улс хоёр хүрэл медальтайгаар Балбын хамт 35-д жагсаж байна.
Мөн энэ жинд Филиппиний боксчин Карло Паалам Японы Рүи Ямагүчитай шигшээд тулалдахаар үлдсэн бол Казахстаны Махмуд Сабырхан хүрэл медаль зүүсэн байна.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

